2021-07-04 13:171min00

Б.Ууганбаяр: Даваа гарагаас 65-аас дээш насныханд Спутник V вакцин хийнэ

12

ОХУ-аас 10,000 тун Спутник V вакцин ирсэн талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Энэхүү вакцинаар 65-аас дээш насны иргэдээ дархлаажуулах бөгөөд ирэх Даваа гарагаас эхлүүлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна.

Вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг маргааш өгөх бөгөөд 09:00-17:00 цагт хийхээр төлөвлөжээ.

Супитник V вакцины хоёрдугаар тун удахгүй Монголд ирэх захиалганд орсон талаарх мэдээллийг ГХЯ-наас өгсөн байна. Тиймээс уг вакциныг хийлгэсэн иргэдийг удахгүй хоёрдугаар тунд хамруулахыг тэрбээр хэллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй