Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Түмэнбаяр нарын 9 яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Б.Ирээдүй