Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт 800 км замыг туулан ирлээ.
Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм. Өнөөдөр (2021.06.30) өглөөний байдлаар Архангай аймгийн Хотонт сум руу гүйж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо