Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Авлигатай тэмцэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга нарын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнг тэрбээр дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын танилцуулсан аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн