2021-06-29 16:001min00

18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ

24

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ.

Эдгээрээс зураан аймгийн бүх сум хөл хорио тогтоосон байна.

  • Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  • Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
  • Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн,
  • Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
  • Увс аймгийн 5 сум буюу Давст, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
  • Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад,
  • Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
  • Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй