Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн их эмч Д.Жүгдэрнамжил ахлагчтай, Гэмтлийн зөвлөх их эмч Ц. Бат-Очир, Мэдээгүйжүүлэлтийн эмч П. Ариунаа, Л. Алтанзаяа, Мэс заслын хагалгааны сувилагч Б. Хандсүрэн, Б.Ууганбилэг, Б.Жаргалмаа нарын баг хамт олон Өвдөг болон түнхний хиймэл үе суулгах хагалгааг төрөөс зардлыг шийдвэрлэсний хүрээнд (үнэ төлбөргүй) анх удаагаа орон нутагтаа 74-78 насны түнхний хугаралтай хэвтэрт байдаг 3 иргэнд амжилттай хийлээ.
Хагалгааны үр дүнд өвчтөнүүд маань хөл дээрээ алхдаг болоод байна.
Цаашид тус хагалгааг аймаг орон нутагтаа тогтмол хийхээр боллоо.