Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ён Хойд, Өмнөдөд тусгаарлагдсан гэр бүлийнхнийг шинээр уулзуулах саналыг БНАСАУ-д тавьжээ. “Уулзалтыг Японы колоничлол, дарангуйллаас Солонгосыг чөлөөлсний 72 жилийн ой юм уу намрын ургацын баяр, Чхусок өвгөдийн санан дурсах өдрөөр явуулах хүсэлтэй байна” хэмээн мэдэгджээ.
2000 онд хоёр Солонгосын хооронд анх удаа дээд хэмжээний уулзалт болсноос хойш нийт 19 удаа ийм уулзалт болсон билээ. Харин хамгийн сүүлд 2014 оны хоёрдугаар сард ийм уулзалт болсон байна.