Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Мэдээллийн технологийн төвөөс medle боловсролын цахим контентын платформыг хөгжүүлж ирэх хичээлийн жилд Монголын өнцөг булан бүрд амьдардаг 1-12-р ангийн сурагчдад хүргэх гэж байна. Уг платформын нээлт өнөөдөр буюу 6/28-ны оройн 21 цагт Боловсролын Яам, Мedle.mn Facebook хуудсуудаар болон Боловсрол ТВ-р цацагдах юм.

Хоёр жилийн турш хөл хорионы улмаас боловсрол маш ихээр хоцрогджээ.

ЮНЕСКО-с зохиосон 100 гаруй орны боловсролын сайд оролцсон хурал уулзалтаар 30 орны 1 тэрбум гаруй сурагч буюу ЕБС-ийн нийт сурагчдын 2/3 нь сурлагын хоцрогдолтой гэж дүгнэсэн байна. Уг уулзалтаар мөн бага ангийн 100 сая гаруй сурагч уншиж чадахгүй байна гэсэн судалгаа гарав.

Энэ хугацаанд БШУЯ ЕБС-ийн сурагчдад суралцах шаардлагатай агуулгуудыг эмхэтгэн 5284 теле хичээл, 104 интерактив хичээл, 2775 цахим хичээл, 50 цахим контент 30 аудио хичээл бэлтгэн хүргэсэн. Үүнийг илүү сайжруулах, илүү хүртээмжтэй болгохоор medle платформыг хөгжүүлж Монголын өнцөг булан бүрт ажилладаг бүх чадварлаг багш нартайгаа хамтран ЕБС-ийн бүх ээлжит хичээлийг цахимжуулан бүх сурагчдад нээлттэй болгох ажилд ороод байна. Үр дүнд нь Дэлхийн хаанаас ч, хэзээ ч, хүссэн давтамжаараа, хүссэн хурдаараа боловсрох боломж нээгдэх юм.

Төслийн урт хугацааны ач холбогдол, боловсролын салбарын зүг чигийг хэрхэн тодорхойлох томоохон ажил болж байгаа тухай дэлгэрэнгүй мэдмээр байвал оройн 21 цагт БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ болон medle.mn Facebook хуудсаар ПЛАТФОРМЫН НЭЭЛТИЙГ шууд үзэж танилцаарай.

Боловсролд хувь нэмрээ оруулах, боловсролын салбарт анхаарал тавьдаг, хүүхдээ чанартай боловсрол эзэмшээсэй гэж хүсдэг бүх ЭЦЭГ ЭХ, сурагчдаа өөрийнхөөрөө, ямар ч хоцрогдолгүйгээр боловсроосой гэж боддог бүх БАГШ нарыг заавал энэхүү нээлтэд оролцохыг урьж байна.

Платформын тухай мэдээлэл авах сувгууд:

Facebook: www.facebook.com/medle.platform

Instagram: www.instagram.com/medle.mn/

БШУЯ-ны Facebook: www.facebook.com/MinistryofEdu

Medle платформ: https://medle.mn/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн