Өнөөдөр болох үйл явдлууд

2021-06-28 10:101min0
5

Төрийн ордонд

  • УИХ дахь АН болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.
  • 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • 15:00 цагт Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 16:00 цагт Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 16:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хурлаар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Эрүүл мэндийн яаманд

  • 11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

MNB сувгаар

  • 11:20 цагт Топ 100 ААНыг тодруулах үйл ажиллагаа болно.

Төв талбайд

  • 12:00 цагт Аж ахуйн нэгжүүд флашмоб хийнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй