Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ханбогд руу өгсөх замд автомашин шатсан байна.
Галыг тус дүүргийн гал унтраах, аврах 014 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд галд хүн өртөөгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Машины урд хэсгээс утаа гарч шатсан гэх бөгөөд одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Жолооч та бүхэн автомашины бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.