2021-06-25 14:301min00

Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөв

huuhed

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

·Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

·Айл хэсэхгүй байх

·5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх

·Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

·Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

·Амны хаалт зүүлгэх

·Гарыг сайтар савандаж угаах

·1-1,5 метрийн зай барих

·Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

·Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх

·Сайн унтаж амруулах

-3-5 насныхан 10-13 цаг

-6-12 насныхан 9-12 цаг

-12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

·Зөв хооллох

-Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-Халуун бүлээн шингэн сайн уулгах

·Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх

·Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах

·Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцаарай.

 

Эх сурвалж: MNB

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй