Ерөө голд урссан хүүхдийг аварчээ

2021-06-22 14:54
onts

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 17:57 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн очиход Ө/16 настай, эрэгтэй/ “Ерөө” голын арал дээр байжээ. Аврах завь ашиглан аварч, аав А-д хүлээлгэж өгсөн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй