Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Сайдын зөвлөлийн хуралд дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
-Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах, хүчин чадлыг тогтоох дүрэм, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн өөрчлөлт,
-“Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол,
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан зорилт, арга хэмжээний биелэлтэд эхний хагас жилийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан
-Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ хийcэн тайлан.
Сайдын зөвлөлийн хуралд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга
С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д. Баярсайхан, БТГ-ын дарга Б.Гүнболд нар танхимаар бусад гишүүд цахимаар холбогдож, асуулт асууж, санал өгөн хэлэлцэж байна.
Эх сурвалж: БХБЯ