Олон хүнтэй газраар явахдаа зүүсэн амны хаалтаа гэртээ эсвэл хүнгүй газар ороод гадна талаас нь гараараа бариад халаасандаа хийчихдэг. Ингээд буцаад гарахдаа халааснаасаа бохир амны хаалтаа гаргаж ирээд зүүж байна.
Магадгүй та халдвартай хүнтэй тааралдсан бол бохирдсон гараараа нүд, амандаа хүрэхэд халдвар тархах нөхцөл бүрдэнэ.
Тэгэхээр зүүгээд авсан амны хаалтны гадна талд хүрэхгүйгээр хогийн саванд аюулгүй газар хаяарай. Амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй халдвараас хамгаалах арга гэж ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, гавьяат эмч Ц.Чинбүрэн зөвлөлөө.
Л.Баяр