Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх цахим уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтран зохион байгуулсан. Тус уулзалтаар яамдын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахаар талууд зөвшилцсөн юм. Уг ажлын хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.
Ажлын хэсэг нь нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, холбогдох ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР