Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр аймаг орон нутагт 340, нийслэлд 1971, улсын хэмжээнд нийт 2311 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Худалдаа -1159 /хүнс-1150, хүнсний бус худалдаа-9/
- Хүнсний үйлдвэр-82
- Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-602
- Үсчин, гоо сайхан, хумс засал-304
- Нийтийн халуун ус, саун, бассейн-1
- Амралтын газар, жуулчны бааз-18
- Зочид буудал-100
- Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-26
- Сургалтын төв-13
- Хүнс тээвэр- 6 тус тус хамрагдлаа.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 1006 зөрчлийг илрүүлэн 458 буюу 45,5 хувийг арилгуулж, НМХГ-аас 1 албан шаардлага, Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн МХГ-аас 39 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, Хэнтий аймгийн МХГ-аас хадгалах хугацаа дууссан 1 нэр төрлийн 7 ширхэг 43400 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар газар дээр нь устгуулж, НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 4 байгууллагад 1520,0 мян/төг-ний шийтгэлийн арга хэмжээг авсан байна.
Илэрч буй дутагдлыг дурдвал:
- Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-124
- Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-112
- Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-32
- Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй-21
- Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-32
- Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-98
- Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-98
- Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-32
- Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-77
- Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-112
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-19
- Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-6
- Эх сурвалж:МХЕГ