2021-06-14 13:301min00

Нас баралт наймаар нэмэгдэж, коронавирусийн халдвар аваад эндсэн тохиолдол 369 боллоо

covid4

Сүүлийн 24 цагт найман  хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас баралтыг задлан хүргэвэл:

  • Тавдугаар сарын 22-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 27-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 31-нд онош нь батлагдсан 51 настай болон 86 настай эрэгтэй,
  • Зургаадугаар сарын 7-нд онош нь батлагдсан 42 настай эмэгтэй,
  • Зургаадугаар сарын 8-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Зургаадугаар сарын 9-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй,
  • Зургаадугаар сарын 10-нд онош нь батлагдсан 82 настай эрэгтэй нар хавсарсан архаг суурь өвчин болон коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Нийтдээ 369 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй