Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд Олон улсын санхүүгийн корпорацаас зохион байгуулсан “Тогтвортой байдлын тухай 2021” олон улсын цахим хуралд оролцлоо. Тэрбээр хурлын үеэр Улаанбаатар хотын дэд бүтэц болон тээврийн асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжуудын талаар ярьсан юм.