2005 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” батлагдсан нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Тэрхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050 ” -ын зорилттой уялдуулан шинэчилэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон.
Иймд бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЭМЯ, ХНХЯ-ны оролцоотойгоор хэлэлцэн, 0-5 насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.
Ажлын хэсгийн гишүүд болон гурван яамдын төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр уг хөтөлбөрийн талаар санал солилцож, тулгамдсан асуудал, гарц шийдлүүдийг ярилцлаа.
Эх сурвалж: БШУЯ