Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж, “Маш өндөр” эрсдэлтэй гарчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр байна гэж гарсан байна. Түүнчлэн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4000 ч хүрч магадгүй талаар УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих News.mn сайтын сэтгүүлч А.Цээсүрэнтэй ярилцахдаа хэлжээ.

-Хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүс 49 хувь бөгөөд вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800.000 хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын 1/3 хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй. Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд дөхлөө. Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000 ч хүрч магадгүй. Долоо наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна хэмээн ярьсан байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг News.mn сайтаас үргэлжлүүлэн уншаарай.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн