2021-06-10 09:181min00

Залруулга

l6b6c0_Screen_Shot_2021-06-10_at_00_10.22_x974

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн ирц болон санал хураалтын дүнг iKon.mn “Сонгууль-2021” хуудсаараа дамжуулан уншигчдад хүргэж байгаа билээ. Сонгуулийн Ерөнхий хороо нь сонгуулийн дүнг шууд нэгтгэж харуулахдаа онлайн орчинд байршуулдаггүй бөгөөд зөвхөн СЕХ-ны байр дахь тусгай дэлгэцээр шууд дамжуулан харуулдаг юм. Иймээс тус байгууллагаас дэлгэцээр үзүүлж байгаа тоон мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг байдлаар бичиж дамжуулах хэрэгтэй болдог.

/Иймд алдаа гарах боломжтой тул СЕХ-ны шууд дамжуулалтын дэлгэцээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагын харуулж буй тоо мэдээг албан ёсны баримт болгон ашиглахгүй байхыг анхааруулж байна./

Энэ явцад Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулсан Багануур дүүргийн дүнгийн мэдээллийг алдаатай оруулсан тул уг мэдээллийг шуурхай залруулсан болно.

Ийнхүү уншигчдад зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье.

Сонгуулийн санал хураалтын дүнг ЭНД-ээс харна уу.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй