Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг гадаад, дотоодын 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулан хүргэлээ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бүхий л үйл явцыг олон нийтэд нээлттэйгээр явууллаа.
Хэвлэл мэдээлэл бол өрсөлдөөнтэй, хурдаар хэмжигддэг онцлогтой салбар. Сонгуулийн дүн мэдээг нийтэлж, нэвтрүүлэхдээ зарим дүнг алдаатай нийтэлснээ залруулсан тухайгаа iKON.mn сайтын хамт олон мэдээлжээ. Эргэлзээтэй санагдвал Сонгуулийн ерөнхий хорооны шууд дамжуулалтын бичлэг болон телевиз, сайтуудын мэдээллээс Та бүхэн нягтлан тулгаж харахыг хүсье.
Эх сурвалж: СЕХ