СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ саналын хуудас дугаарласан гэх гомдол мэдээлэлтэй холбоотойгоор дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Саналын хуудас дээр ямар нэгэн дугаарлалт тавигдахгүй. Зөвхөн тухайн хэсгийн хорооны дугаар тавигдах ёстой. Гэтэл тухайн хэсгийн хорооны ажилтан тухайн хуудас дээр харандаагаар архивын нэгжлэг 1,2,3,4… гэх байдлаар дугаарлалт хийсэн байна лээ. Уг асуудал гарсан даруйд шалгуулаад, тэр үед нь бүх харандаагаар бичсэн тэмдэглэгээг нь арилгасан.
Саналын хуудас дээр тэмдэглэгээ хийлгэдэггүйн учир нь сонсгогчийн саналыг нууцаар харах эрхэд нь халдахгүй байх эрхтэй нь шууд холбоотой.
Ийм гомдол Баянзүрх дүүргийн сонгуулийн хэсэгт гарсан уг асуудлаар СЕХ-нд гомдол ирсэн.
Зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно.
Зөрчил гэж тогтоогдвол санал хураалтын дүн гарсны дараагаар нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нь энэ зөрчлөөс их эсвэл тэнцүү байх юм бол ноцтой зөрчил гэж тооцогддог.
Ноцтой зөрчил гэж тооцогдсон тохиолдолд тухайн саналын хайрцагт байгаа саналын хуудсыг нийтэд нь хүчингүйд тооцоод дахин санал авах ажиллагаа явагддаг” хэмээв.