Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041407 сонгогч бүртгэгдсэнээс 763 459 /37.5 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109 922 нь “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч байна.

/Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/ Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:

1. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41 101 сонгогчоос 17 163 буюу 41.76 хувь байна.

2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50.515 сонгогчоос 20 722 буюу 41.35 хувь

3. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичигдсэн 37 527 сонгогчоос 15 436 сонгогч буюу 41.13 хувь байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн