Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 19:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 572 сонгогч бүртгэгдсэнээс 861 441 /42.3 хувь/ хүн саналаа өгөөд байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109 757 нь “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/
Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:
1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 929191 сонгогчоос 430741 сонгогч буюу 46.36 хувь
2. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37530 сонгогчоос 16580 сонгогч буюу 44.18 хувь
3. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41101 сонгогчоос 18074 сонгогч буюу 43.97 хувь
4. Завхан аймаг: СНЖ-д бичигдсэн 47389 сонгогчоос 20543 буюу 43.35 хувь
5. Дорноговь аймаг: СНЖ-д бичигдсэн 44970 сонгогчоос 19 423 сонгогч буюу 43.19 хувь
6. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50117 сонгогч буюу 21613 сонгогч буюу 43.13 хувьтай байна.