Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангах үүднээс өнөөдөр бүх нийтээр амарч байна.
Сонгуультай холбогдуулан дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байна. Мөн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хоригложээ.
Л.Баяр