Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийтдээ 2.040.703 хүн бүртгэгдсэн байгаа бөгөөд 10 цагийн байдлаар 138.681 сонгогч санаалаа өгсөн байна.
Сонгогчийн ирцийн мэдээлэлтэй энд дарж танилцаарай.
СЕХ-ны turnout.gec.gov.mn сайтад харуулж байгаа ирцийн мэдээгээр бол 10 цагийн байдлаар Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын иргэд сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцож байгаа дүр зураг харагдаж байна. Насны байлаар авч үзвэл 50-аас дээш насныхан сонгуульдаа идэвхтэй оролцож байна.
Аймгийн төвийн хэсгийн хороод, нийслэлийн 9 дүүргийн бүх хэсгийн хороодын ирцийн мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэнэ. Харин бусад хэсгийн хороодын ирцийн мэдээллийг 11,15,19,22 цагуудад хүлээн авч нэгтгэх юм байна.