Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 08-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8500 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,312 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 68,287 болж нийт тохиолдол 69,022 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 970 Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн хоёр, орон нутагт нийт 340 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 324 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 6,810 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 140
- Хүнд 532
- Хүндэвтэр 1,910
- Хөнгөн 4,235 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 444 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55,157 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 6,700 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 340 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 7960 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Баянхонгор аймаг-34
- Говь-Алтай аймагт -35
- Говьсүмбэр аймагт-21
- Дундговь аймагт-27
- Хөвсгөл аймагт – 10
- Баян-Өлгий-1
- Ховд аймагт- 7
- Дархан-Уул аймагт – 18
- Орхон аймагт – 20
- Төв аймагт – 88
- Сүхбаатар аймагт – 22
- Сэлэнгэ аймагт-6
- Архангай аймагт – 23
- Булган аймагт -7
- Өвөрхангай аймаг- 16
- Дорнод аймагт- 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр