МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 48-р сургууль дээр саналаа өглөө. Тэрбээр ” Төрийн тэргүүнээ сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр эхэллээ. Энэ жил түүхэн ойнууд давхацсан сайхан жил Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгож байгаа нь билэгдэлтэй сайхан байна. Өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр байна. Монгол хүн бол Монголын баялаг. Монгол оюун санаа, Монголын үүх түүх, соёл бол Монголын баялаг.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа амжилт хүсье. Нэр дэвшигч Д.Энхбат хурдан эдгээрэй. Ковидыг бид хамтдаа давж гарах ёстой.
Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэв.