Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХТЯ-ны мэдээгээр АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 70-80 гаруй хувьтай байна. 5 багцад хуваан тавьж буй замын бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг багц бүрээр танилцуулвал:
Багц1-баруун чиглэлийн аймгууд руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай, ажлын талбайд 18 хүн хүч, 14 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Яг одоогийн байдлаар замын талбайг цэвэрлэх ажлыг хийж байна.
Багц 3- Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл 76.65 хувьтай, ажлын талбайд 177 хүн хүч, 99 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.
Багц 5-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл 81 хувьтай, ажлын талбайд 61 хүн хүч, 42 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж тавих 2 эгнээ авто замын ажлын явцын мөн танилцуулвал:
-Багц 1-“Арж капитал” ХХК барилгын ажлыг энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 515 хүн хүч, 197 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлыг хийж, ажлын явц: 10.95 хувьтай байна.
-Багц 2-БНХАУ-ын “Жунмэй Инженеринг групп” барилгын ажлыг мөн 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 89 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрс нягтруулах, далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын ажлыг хийж ажлын явц 6.88 хувьтай эхэлж байна.
-Багц 3-мөн “Жунмэй Инженеринг групп” барилгын ажлыг 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 205 хүн хүч, 72 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрсний нягтруулалт, ухмалын ажлуудыг хийж, ажлын явц 6.54 хувьтай байна.
-Багц 4-БНХАУ-ын “Шанхай Констракшн групп” барилгын ажлыг 4 дүгээр сарын 6-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 178 хүн хүч, 116 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, түр замын засвар, хөрс хуулалтын ажлууд хийж, ажлын явц 2.33 хувьтай байна.
-Багц 5-БНХАУ-ын “Чайна Гежөүба групп” компани барилгын ажлыг 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 178 хүн хүч, 86 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, төмөр бетон хоолойн арматурын ажлуудыг хийж, ажлын явц 7.63 хувьтай эхэлж байна.
Өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар замын багцын ажил 69-73 гаруй хувьтай, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажлыг хийж байсан юм. Замын бусад 2 болон 4 дүгээр багцын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлын тендерийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна. АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн 1 дүгээр багц замын хучилт 2020 онд бүрэн дууссан юм.
Эх сурвалж: montsame.mn