Тавдугаар сарын 29, 30-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 8 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6
- Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
- Тавдугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
- Тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
- Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 86, Орон нутагт 37, Улсын хэмжээнд 123 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.