УИХ-ын гишүүн Д.Гантулга нэр холбогдсон дуулиандаа тайлбар өгчээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл сошиалаар тарсан. Энэ асуудалтай холбоотойгоор түүнээс дараах тайлбарыг авлаа.
Тэрбээр “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг ч дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Үндсэндээ 30,40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр хаяг эзэн биегүй ойлгомжгүй болчхоод байна.
Хүмүүс ихэнх нь эргэлзэж байгаа. Зарим нь Женко-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга залуу хүн юм чинь магадгүй гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “гүтгээд байна” гэхээр хэн итгэх вэ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр тэр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг баримттайгаар нотолно” гэв.
Т.ДАВААНЯМ
Эх сурвалж news.mn