“Токио-2020” олимпын эрх олгох FIBA 3×3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд өнөө шөнө хэсгийн шатны үлдсэн хоёр тоглолтоо хийнэ.
Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар “A” хэсгийг хоёр хожил, 43 оноотойгоор тэргүүлж байна.
Харин тэдний араас Бразилын шигшээ баг мөн хоёр хожил 42 оноотойгоор шил даран нэхэж байна. Манай баг өнөө шөнө 01:30 цагаас Чех, 03:35 цагаас Бразилын багтай тус тус тоглоно.
Л.Баяр