Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн ачаа, бараа хил гааль дээр гацсан асуудал бүрэн арилсан гэж Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээллээ.
Улаанбаатар хотын гаалийн газраас ачаа барааны эргэлт, зарим терминалуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд, зарим ААН-ийн барааны бөөгнөрөл зарим гааль хяналтын бүсүүдэд бий болсон байсан.
Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллага энэ сарын 6-наас эхлэн ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Үүний ачаар иргэд, ААН-үүд бараа тээврээ хүртээмжтэй байдлаар авч байна. Ачаа, тээврийн бөөгнөрлийн байдал арилж, хэвийн байдалдаа шилжсэн. Эхний долоо хоногт 1200 хүртэл гаалийн бүрдүүлэлт хийж бараа тээврийг олгож байсан гэдгийг Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээллээ.