Түймрийн улмаас Хэнтий аймагт 2800 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал тус аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.
Хээрийн түймрийг унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 05.26-ны өдрийн 14:30 цагт унтраан Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад хүлээлгэн өгсөн. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатсан байна.