Дорнод аймгийн Матад суманд “Дорнын их гэгээ” компани харангадаж буй зээрнүүдийг аврахаар 10 км -ийн зайтай хоёр усан сан байгуулжээ. Тус компанийн ажилтнууд усан санг долоо хоногт нэг удаа усаар дүүргэн ажиллаж байна.
Орон нутагт хур оролгүй удсанаас болж аагим халуунд эдгээр говийн амьтад усгүйдэж олноороо хорогдох болжээ.