Цаг тооны бичигт зааснаар маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр сарны бүтэн хиртэлт болно. Сарны хиртэлт манай улсад 20:34 минутаас 21:49 минутын хооронд ажиглагдах бөгөөд оргил үе нь 20:38 минутанд харагдах юм байна.

Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана.

Мөн дэлхийд арваннэгдүгээр сарын 19-нд сарны хагас хиртэлт ажиглагдах аж. Нарны хүрээт хиртэлт Оросын Якутын нутаг дэвсгэрээс тод ажиглагдах бол сарны хагас хиртэлт Эрхүү хотын оршин суугчдад тод үзэгдэх гэнэ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн