Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг жирэмсэн эхчүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх судалгааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын асуудал бүх улс орны тулгамдсан асуудал болоод байгаа. Олон улсын туршлагыг харахад жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийж байна. Харин хөхүүл эхчүүдийг тодорхой зааврын дагуу дархлаажуулалтад хамруулдаг. Эхний тунг жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд хийнэ. 2 дахь тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа хийнэ. Өөрөөр хэлбэл, вакциныг 36 долоо хоногоос хойш хийхгүй. Төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцин хийнэ” гэв.
Л.Баяр