Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна гэв

2021-05-25 12:19
DSC_3463

Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдэгдлээ.

Тэрбээр “Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж байгаа.

Улаанбаатар хотод Спутник V вакцин тариулсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй буюу 21 хоноогүй байгаа.

Мөн тус вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэв.

Н.Батаа

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих