Австралын Сэмюель Гриффитийн нэрэмжит их сургуулийн доктор Жулиан Хантли Индонезийн Сулавеси аралд 45 мянган жилийн өмнө эртний хүмүүсийн хаданд буулгасан зэрлэг гахайн дүрс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хурдтай сүйдэж байгаа талаар мэдээлсэн байна.
Уг зураг нь манай гараг дээрх амьтны хамгийн эртний зураг аж. Тус арлаас олдсон хадны бусад зураг ч улам хурдтай сүйдэж буй гэнэ. Ган гачиг, үргэжилсэн усархаг бороо зэрэг байгалийн үзэгдэл нь зурагтай хадан дээр давс хуримтлагдан хадан дээрх дүрсүүд идэгдэж алга болох нөхцлийг бүрдүүлж байгаа гэнэ.
Б.Ирээдүй