Өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан гэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэцэцэг нарыг ШЕЗ-өөс өөрсдийн хүсэлтээр холбогдох байгууллагад шалгуулахыг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлж байсан.
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан өнөөдөр болж дээрх шүүгчдийн асуудлыг хэлэлцэхээр болсон ч хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүгчдээс гаргасан учраас хуулийн дагуу тавдугаар сарын 25-ны 9.00 цаг хүртэл хойшлууллаа.
Л.Баяр