Улаанбаатар хотын зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээг Хотын ерөнхий менежерий оны эхэнд баталсан хуваарийн дагуу энэ сарын 22-ны өдрийн Бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангуулаад байсан юм. Гэвч тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд эрс хүйтэрч, салхи секундэд 11-14м/с хүрч шууран, бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлээд байна.
Иймд их цэвэрлэгээний ажлыг 7 хоногоор хойшлуулж, ирэх долоо хоногийн Бямба гарагт хийхээр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.