НОСК ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар нар уулзан нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцаар хангах ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжууд, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох цаашид нийслэлээр хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд Монголын барилгачдын оролцооны талаар санал солилцлоо.