Microsoft компани блогтоо Internet Explorer-ийн хайлтын үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарлалаа.
Уг цэс Windows-ын хэрэглэгчдийн дийлэнхэд нь 2022 оны зургаадугаар сарын 10-15-ны хооронд ажиллахгүй болох юм. Үүний дараа түүнийг зөвхөн Windows 10 LTSC хувилбарт л ашиглана.
Microsoft-оос компанийн өөр браузер болох Edge хуучирсан веб сайт, цэсийг орлох чадвартай, тиймээс Internet Explorer цаашид хэрэг болохгүй гэж мэдэгдлээ.
Internet Explorer нь 1995 онд бий болсон юм. 2000-аад оны эхээр энэ нь дэлхийн хамгийн алдартай браузер байж, интернет хэрэглэгчдийн 90-95% нь ашигладаг байжээ.
Харин Mozilla Firefox болон Chrome гарч ирснээр Internet Explorer-ийн зах зээл дээр эзлэх хувь огцом унасан аж. Хэрэв 2009 онд энэ браузерыг 60% нь хэрэглэдэг байсан бол 2012 онд 30 хүрэхгүй хувь болон буурч, 2016 оны байдлаар 10 хүрэхгүй хувь болж багасчээ.
Internet Explorer 11 хэмээх сүүлчийн хувилбар 2013 онд Windows 8-тай хамт гарч ирсэн юм. Windows 10-ийн хувьд эхнээсээ л Microsoft Edge гарчээ.
Эх сурвалж: meduza.io
Орчуулсан Э.Март