Туул голд унаж осолдсон хүүгийн цогцсыг олжээ

2021-05-20 09:36
tuul

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өчигдөр 18:48 цагт олсон байна.

Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц хэмээх газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.