Сүүлийн долоо хоногт нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакциныг хийж байсан. Тэгвэл маргаашнаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд 10 цэгээр дамжуулан тус вакциныг хийхээр боллоо.
Учир нь 65-аас дээш насны 10 мянга гаруй хүн Спутник V вакцин хийлгэж, сүүлийн хоёр хоногт иргэдийн идэвх буурсан. Тиймээс 55-аас дээш насны иргэдийн хүсэлтийг үндэслэн тус вакцинд хамруулахаар болж байна” гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Өчигдөр улсын хэмжээнд 29,478 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.7 саяыг давсан бол 634 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэлээ.
Л.Баяр