Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан билээ. Зайлшгүй тохиолдлоор коронавирусийн вакцин хийлгээгүй бол тухайн аймаг орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрөл болон PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчиж болно. Харин ямар тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй талаар мэдээллийг хүргэж байна.
♦ Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол
♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, 0-3 насны хүүхэд,
♦ Эцэг эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа 0-15 насны хүүхэд,
♦ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.
♦ Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй.
Л.Баяр