Энэтхэгийн шинжээчид “Бхарат Биотер” компанийн боловсруулсан “Коваксин” вакциныг 18 хүртэлх насны хүүхдэд дээр хоёр, гурав дахь шатны эмнэлзүйн туршилт явуулах зөвлөмж гаргалаа.
Тус улсын Эм бэлдмэлийн стандартын хяналтын төв байгууллагын шинжээчдийн хорооны хуралдаанаар энэ шийдвэр гаргасан байна. Туршилтыг Шинэ Дели, Патна, Нагпурагийн эрүүл мэндийн хэд хэдэн төвд явуулж, 525 хүн оролцуулахаар төлөвлөж байна.
“Коваксин” бэлдмэлийг “Бхарат Биотер” компани Энэтхэгийн эрүүл мэндийн судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан юм.
Энэтхэгт Коваксинаас гадна Британи-Шведийн “АстраЗенека” компани, Оксфордын их сургуулийн бүтээсэн Ковишиелд, Оросын “Спутник Ви” гэсэн коронавирусний эсрэг гурван вакцин сайшаагджээ. Одоогийн байдлаар эдгээр бэлдмэлийг зөвхөн 18-аас дээш насныханд хийж байгаа юм.
Л.Баяр