2021, Сөүл хотын Олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 8.9-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд нийт 56 сургуулийн 1100 гаруй оюутан 8 төрөлд өрсөлдсөн бөгөөд Kim’s Best Professional Baking Academy (김상엽제과제빵기술학원)-ны Монгол оюутан Ч.Буяндэлгэр талх, нарийн боовны ганцаарчилсан төрөлд “Хурмын бялуу” урлан оролцож ТЭРГҮҮН байрны эзэн болжээ.
Тэрээр бялуугаа сүүлийн үед трэнд болж буй ‘SugerArt’ төрлөөр урласан бөгөөд түүний уран бүтээлийн ур
хийц, загвар, сэтгэлгээ нь бусад бүтээлүүдээс илт давуу харагдаж буйгаас гадна богино хугацаанд суралцаж, уран бүтээлээрээ үзэсгэлэн, уралдаанд оролцож, амжилт гаргаж буйгаар нь бахархаж байгаагаа тус сургуулийн захирал хуваалцсан юм.
Мөн тус тэмцээний шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Р.Батбаатар Монгол улсаас уригдан ирж ажилласан байна.
Уг тэмцээнд нь жил бүр зохиогддог Олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд Корона вирусын улмаас энэ жил олон улсын мэргэжлийн, тогооч, уран бүтээлчид оролцоход хүндрэл учирч , оюутан залуусын дунд өргөж буйгаараа онцлогтой гэнэ.
Э.Нарангарав