Мансууруулах бодисын худалдаа нэмэгдсэнд АНУ буруутай

2017-06-28 17:551min0
ANU

Болив улсын Ерөнхийлөгч Эво Моралес дэлхий дахинд мансууруулах бодисын худалдаа, эргэлт нэмэгдэж буйд АНУ-ыг буруутгалаа. Энэ тухай тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа мэдээлсэн байна. “DEA (Drug Enforcement Administration буюу АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх газар), Америкийн цэргийн бааз байгаа газарт мансууруулах бодисын эргэлт, гэмт хэрэг, хууль бус баяжих, элитүүдийн авлига, урвалт нэмэгдэж байдаг” хэмээн Моралес бичжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Боливын тэргүүн коканы тариалалтын талбайг хоёр дахин нэмэгдүүлэх хуульд гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ ургамлын навчийг хууль ёсны дагуу ашиглах сонирхолтой байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй